- Enerel Dursamj Street 歌词
- Rokit Bay Enerel
- Айлийн охиныг амлан авч, тамлан зовоосоон би
Арван жилээ төгсөнгүүт нь авгайгаа болгосоон Аав ээжийн үгнээс зөрөөд урлаг хөөсөөн би Авгайтай юм байж ахиад нэг хүүхэнд дурлаж орхисоон Жаахан cash-раад зангаа таниулан жаргал даахгүйн зовлон царайлсан Ахмадуудад хэлнэ танд хамаагүй Амьдрал гэдгийг таньж мэдээгүй Угаасаа хорвоо дээр байдаггүй хүнийг хайж Уучилж чадахгүй, уучлалт гуйдаггүй хүн нэг байж Уруулаас уруул дамжиж явахдаа хэнийх байв Улаанбаатар хоёр дурлалд хэтэрхий жижигхээн
Уучлахад оройтсон хэдий ч Уучлаарай намайг, мэдээж Дахиад шинийг шууд олчих болохоор
There is a reason I have том инээмсэглэл нүүрэндээ ТTГ бараг сэжиглэн эндүүрнэ дээ Бяцхан гүнжээ бодохоор настер минь дүүрнэдээ Аав нь замдаа явж байна маршелийн гүүрэн дээр Түгжрэл гурван цэг, дурсамжуудын гудамж Урсан одсон он жилүүдэд сурсан зүйлсийг бодож Өнгөрснийгээ одоотойгоо зүйрлэхэд ичмээр Болдог бол зодоод алаад хүүрийг нь шидчихмээр Сонин зантай үнэн хошин банди байжээ би Яаж овоо өдийг болтол амь тавьчаагүйн Шомбой хаашаа, толгой тийшээ Гүй ээ мөн олон бүсгүйчүүдийг гомдоосоншдээ Хэнэггүй, тэнэгдүү Өглөө болгон цэнэггүй Миний хуучин хувилбарт юу ч хэлээд нэмэргүй Гэрэлгүй амьдралыг сонгосон бол дэрлэх үү Үр минь миний гарыг, тэгэхээр дахиж хэзээ ч тэнэгдэхгүй
Уучлахад оройтсон хэдий ч Уучлаарай намайг, мэдээж Дахиад шинийг шууд олчих болохоор
Дурсамжуудаа сэргээж бодохоор Ямар тэнэг байснаа санаад гэдэс мушиграх шиг Гэхдээ одоо ч гэсэн тэнэг хэвээр Тэхдээ л ноднингоосоо арай гайгүй, ойрдоо галруу хариагаагүй Дурсамжуудаа эргээд бодохоор Нүүрээ хаана хийж өдий хүрсэн юм гэж бодохоор Тэхдээ одоо бодоход чимх инээд Олны дунд ганцаараа тэнэг юм шиг гэнэт инээнэ
Дурсамжуудаа сэргээж бодохоор Ямар тэнэг байснаа санаад гэдэс мушиграх шиг Гэхдээ одоо ч гэсэн тэнэг хэвээр Тэхдээ л ноднингоосоо арай гайгүй, ойрдоо галруу хариагаагүй Дурсамжуудаа эргээд бодохоор Нүүрээ хаана хийж өдий хүрсэн юм гэж бодохоор Гэхдээ одоо бодоход чимх инээд XMF дээр тэнэг юм шиг гэнэт инээнэ
|
|