- Tomm Nirvana 歌詞
- Tomm
Хэрвээ чи миний нүдэн дэх гал цогыг унтраачихвал Бүх зүйл шал тэнэг болно болно болно Хэвтээч өвөр дээр минь нүдээ аниад дуугаа аялаад Үсний чинь ширхэг бүрээр тоглоё Ганцаараа байхдаа би үүнийг л мөрөөдөж Ганц чулуу хорвоогын бүх тоосыг хөдөлгөж Ганц хуруу дутсан азгүй залуу гудамж метерлэж Ганц сорсон mild seven утаа цээж зурсаар Хазгай сандал түшээд дээш хараад сууж байна Хажууд минь чи суугаад шувууд хамт дуулж байна.
“I'm just giving, All my feelings” x4 Би нирванаг үзмээр байна Үхэхэд бас хэтэрхий залуу байна Надтай хамт байгаач, надтай хамт байгаач Надаар амьсгалаач, надаар амьсгалаач Эверестийн цэвэр агаар уушгинд чинь бэлэглэе “Чихээрээ хар, нүдээрээ сонс, тархиараа дурла Чимх сэтгэл нэмээд хийчье, энэ бүхэн төгс” “Чихээрээ хар, нүдээрээ сонс, тархиараа дурла Чимх сэтгэл нэмээд хийчье, энэ бүхэн төгс”
Тархиараа дурла, зүрхээрээ бод Тархиараа дурла, зүрхээрээ бод Юу ч болсон тэнгэр нурж газар доргиж байсан ч би зөвхөн чамтай баймаар Юу ч болсон бороо хурж аянга ниргэж байсан ч чи зөвхөн надтай хамт бай Яг үнэндээ харцаараа намайг алчихсан Яг одоо яахаа мэдсэн мөртлөө гацчихсан, гацчихсан
“I'm just giving, All my feelings” x4 Би нирванаг үзмээр байна Үхэхэд бас хэтэрхий залуу байна Надтай хамт байгаач, надтай хамт байгаач Надаар амьсгалаач, надаар амьсгалаач Эверестийн цэвэр агаар уушгинд чинь бэлэглэе
|
|